Бүсгүйчүүддээ аминчхан

romantic_dinner_wine1Та танхимд буюу ресторанд орохдоо эрэгтэйнхээ араас дагах ба санал болгосон суудал дээр түүнийг зүүн rap талдаа, эсвэл өөдөөсөө харуулж суулгах ёстой. Гэхдээ түүнийг өөртөө сандал дөхүүлж өгөх хүртэл хүлээзнэх, нөгөө талаас эрчүүдийг суухаас өмнө амжиж сууна. Ер нь давгүй эрчүүд бол таныг ширээнээс босоход мөн л сандлыг холдуулж таныг суухаас өмнө суудаггүй. Хэдийд тамхи татуулж болох вэ. Хоол захиалаад хүлээж байх хугацаа, эсвэл кофе, цай уух үе хамгийн тохиромжтой. Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр бүү тохойлд. Хэрэв нэг гараараа хооллож байвал, нөгөө гараа бугуйгаар нь ширээн дээрээ тавь. Хийжүүлсэн ус ба ундааг 1/2 -ээс яльгүй дээш хийх ба хэрэв сок зориулалтын пял тавганд ирвэл зөвхөн халбагаар ууна. Кофе уухдаа аяганы сэнжинд долоовор хуруугаа дүрэлгүй мөн чигчий хурууг орхилгүй зөвхөн сэнжнээс нь бариарай. Цайны халбага сахарыг хутгахад зориулагдсан бөгөөд үүнийг дараа нь дийзэн дээр тавиарай. Дийзийг хэзээ ч гартаа барьдаггүй ба зөвхөн аяга, стаканаа л өргөж болно. Хэрэв таны өвдөг дээрх амны алчуур гулсан унавал түүнийг авч өгөх гэж эрчүүд тонгойдоггүй тул та өөрөө сэмхэн аваарай. Хажуугийн ширээнээс юм хүссэн тохиолдолд зөвхөн эрэгтэйгээрээ дамжуул. Хэрэв тэр зөвхөн тантай бүхэл үдэш бүжиглээд байвал бусдаас ёс мэдэхгүй ажиглагдах тул түүнийг заавал өөр бүсгүйтэй бүжиглүүл. Найз нөхөдтэйгөө байгаа тохиолдолд ширээний эзэн, эсвэл баярын эзэн бүжиг эхэлтэл хүлээ. Танай ширээнд өөр хүн нэгдэхээр уригдвал босолгүй мэндэлж болно. Харин эмэгтэй хүн байвал эрчүүдийгээ дагаад босож мэндлээрэй, танилцаарай. Хэрэв дарга ч бай, эмэгтэй ч бай өөр ширээний танил чинь ширээний хажуугаар өнгөрч байгаа бол босолгүй, цөөхөн үгээр мэндчилээрэй. Урьсан нь урьсаныхаа төлбөрийг даах ёстой. Олуулаа наргиж байгаа үед өөр өөрсдийнхөө тооцоог хий. Хэрэв та танил эрэгтэйтэйгээ зоогийн газар тааралдсан бол өөрийнхөө тооцоог өөрөө хийх хэрэгтэй. Эрчүүд нь хатуу юмныхаа төлбөрийг дааж болдог. Өндөрлөх саналыг уулзалтын санаачлагч гаргадаг. Хоёулаа байгаа бол түүнийг хэлтэл нь хүлээх хэрэгтэй. Онцгой тохиолдолд та цагаа хараад явах цаг болсноо хэлнэ. Та тансаг дайлсанд нь бус, хүндэтгэл үзүүлсэнд нь нэн сайхан үдшийг өнгөрүүлсэнд талархлаа илэрхийлээрэй.

Санхүүгийн хямралын үед хамгийн хэрэгцээгүй болж буй 10 мэргэжил

061130_atm_hmed_12p.jpgСанхүүгийн хямрал хурцдаж буй өнөө цагт хамгийн шаардлагагүй 10 мэргэжлийн жагсаалтыг Оросын “Труд” (Хөдөлмөр) сонин гаргажээ. Тэдний тоонд хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, банкны салбарын ажилтнууд, үл хөдлөх хөрөнгийн брокерууд багтжээ.

Эрсдэлийн бүсэд хамгийн түрүүнд банкны салбар, ер нь санхүүгийн чиглэлийн ажилтнууд орж байна.

1. Зээлдэгч нарын бичиг баримт дээр ажиллах ажилтнууд. Тэдний ажил нь зээлийн асуудал хариуцагч нарын нөхцөлтэй адил. Зээлдэгч байхгүй учраас тэдэнд ажил байхгүй. Хямрал алга болсноос жилийн дараа тэдний хэрэг эргэн гарч ирнэ.

2. Зээлийн асуудал хариуцсан банкны ажилтнууд.

Төв банкны барьцаагүй зээлийг зарим нэг арилжааны банкууд авах учраас хувь хүнд өгөх зээлгүй болж байна. Тиймээс тэд банкны орон тооны цомхотголд хамгийн түрүүнд өртөнө. Бас л хямралаас хойш жилийн дараа тэдний шаардлага гарч ирэх байх.

3. Үнэт цаасны шинжээчид. Арилжаа тогтмол хаагдан тасалдаж байгаа учраас брокерын компанийн тоо улам улмаар багасч байна. Өөрийн ээлжинд үлдсэн компаниуд нь зардлаа хэмнэн, ажилчдынхаа тоог цөөлж байна. Хөрөнгийн бирж тогтворжиж эхэлтэл наад зах нь хагас жилийн дотор эдгээр шинжээчид үндсэндээ хэрэггүй болжээ. Гэхдээ сайн боловсролтой тэдэнд бодит салбарын санхүүгийн зөвлөх хийх боломж байгаа.

4. Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтнүүд. Унаж байгаа зах зээл дээр ХНХОС арилжааг нэмэгдүүлэх боломжгүй учир хөрөнгө оруулалтын зөвлөхүүд хэрэггүй болж байна. Хувьцааны үнийн өсөлт тогтвортой байдалд орсноос хоёр сарын дараа тэдний хэрэг гарч эхэлнэ.
5. Нийгмийн төслийн асуудлын мэргэжилтнүүд. Нийгмийн төсөл гэдэг хямралын энэ үед компаниудын хийх ажил биш болж байгаа учир эдгээр хүмүүс шаардлагатай биш. Орон тооны цомхотголд өртөх хамгийн эмзэг хэсгийнхэн тэд юм.

6. Үл хөдлөх хөрөнгийн брокерүүд. Үл хөдлөх хөрөнгийн анхдагч зах зээлд худалдагдах обьектууд улам улмаар алга болж байна. Хямрал эхэлснээс хойш эдгээр мэргэжилтнүүдийн тоо компаниудад хорогдсоныг ажиглагчид тэмдэглэж байна. Хямрал дуусаад жил гаруйн дараа л тэд хэрэгтэй болно.

7. Хөгжил, өргөжилтийн менежерүүд. Барилгын компаниудад шинэ төсөл олохын төлөө хөөцөлддөг эдгээр мэргэжилтнүүдийн шаардлага багасч байгаа нь одооноос харагдаад эхэлжээ. Ажлын туршлагатэй эдгээр хүмүүст шинэ дэлгүүр хоршооны талбай хайх ажил хэрэгтэй.

8, Мэргэжилд сургах мэгэжилтнүүд. Тренинг ба мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах нь олон компанийн хувьд хүндэрч байгаа учир эдгээр мэргэжилтний шаардлага онцын хэрэггүй болж байна. Хямрал төгсөөд нэлээдгүй хугацааны дараа тэдний шаардлага, эрэлт үүсч болох юм.

9. Дотоод пиарын мэргэжилтнүүд. Одоогоор компаниудад төдийлэн хэрэггүй болж байна.

10. Шаардлага муутай мэргэжилд сонин хэвлэлийн сэтгүүлчид орж эхлэв. Сонин сэтгүүлийн захиалга муудаж, рекламын орлого багасч буйгаас тэдний мэргэжил эрсдэлийн бүсэд оржээ.

Гэхдээ Оросын энэ сонинд тэмдэглэснээр хямрал Орост ажлын орон тооны цомхотголыг гаргаагүй байна. Одоо нэг сая 553 мянган ажлын чөлөөт байр байгаа тухай Оросын албаны хүмүүс мэдээлжээ.

Анхаарал тавьж зочилсон танд баярлалаа

Миний бяцхан блогт зочилсонд баярлалаа. Дараа нь дахин зочилж байгаарай. Би бас үргэлж шинийг хийхийг хичээх болно.

Ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй, гэр бүл тань тайван амгалан байх болтугай!

Хүндэтгэсэн Төмөрбаатар

90 хоногийн хөгжлийн төлөвлөгөө

31122008096Бид 2009 онд сүүл биш толгой болохын тулд өөрийнхөө хүрч чадах тэр хэмжээнд очих хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ. Тиймээс та л эхэлбэл бүх зүйл өөрчлөгдөнө.

Таны Шинэ онд ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсье.

Өнөөдрөөс эхлээд хийх зүйл Энэ зуршлаасаа салах /саналууд/
a) Ажлаа хойш тавих
b) Өөдрөг биш хүмүүстэй ярилцах
c) Өдөрт нэг цагаас илүү телевиз үзэх
d) Хов жив хөөцөлдөх

Энэ зуршлуудыг хэвшүүлэх /саналууд/
a) Өглөө бүр гадаад төрх байдалдаа санаа тавих цаг гаргах
b) Дараагийн өдөр хийх зүйлээ өмнөх орой нь төлөвлөх
c) Боломж гарах бүрт хүмүүсийг сайшаах

Ажил дээрээ ашиг тустай зүйл хийх
a) Удирдлагад тань ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжүүлэх
b) Байгууллагынхаа тухай улам их зүйл мэддэг болох /юу хийдэг, ямар хүмүүст үйлчилдэг гэх зэрэг/
c) Байгууллагын илүү үр өгөөжтэй ажиллахад нь тус болох гурван санал гаргах

Гэр бүлдээ зориулж ашиг тустай зүйл хийх /саналууд/
a) Өнөөг хүртэл хайхарч байгаагүй, гэр бүлийн хүнийхээ хийдэг зүйлсийг магтах
b) Долоо хоногт нэг удаа гэрийнхэнтэйгээ онцгой ямар нэгэн зүйл хийх
c) Өдөрт нэг цагийг тэр чигээр нь гэрийнхэндээ зориулах

Оюунаа дараах чиглэлүүдэд хөгжүүлэх /саналууд/
a) Долоо хоногт нэг хоёр цагийг мэргэжлийн сэтгүүл уншихад зориулах
b) Өөрийгөө хөгжүүлэх номуудыг унших
c) Дөрвөн шинэ найзтай болох
d) Өдөрт хагас цагийг чимээгүй нам тайван орчинд, саад болох зүйлгүйгээр бодож сэтгэхэд зориулах

Ирээдүйд өндөр үнэлэгдэх 10 чадвар

freedom-logo-female1. Ажлын ёс зүй буюу өөрийгөө идэвхижүүлэх, цаг төлөвлөх чадвар
2. Эрүүл мэнд, гадаад төрхөндөө анхаарал тавих чадвар
3. Аман харилцааны чадвар
4. Бичгийн соёл буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
5. Хүмүүстэй тулж ажиллах, холбоо харилцаа тогтоох буюу багаар ажиллах чадвар
6. Хүмүүст нөлөөлөх чадвар
7. Хэрэгтэй мэдээлэлээ цуглуулах, мэдээллийг цэгцэлж боловсруулах компьютер ашиглах чадвар
8. Статистик, график, хүснэгт гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
9. Зөв асуулт тавьж, асуултанд зөв хариулдаг байх чадвар
10. Асуудлыг шийдвэрлэх чадвар

Зөвхөн цаг хугацаа л агуу хайрыг харуулдаг!

hands20logo1Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ.

Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ.

Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ.

Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ.

Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв.

Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ.

“Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя.” Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.” гэжээ.

Хурц гэрэл сэтгэл гутралаас аварна

9Хурц гэрлэн эмчилгээ нь улирлын чанартай сэтгэл гутралтай тэмцээд зогсохгvй сэтгэл зvйн хvнд өвчтөнvvдэд тусалдаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.
Энэ талаар явуулсан судалгааны ажлын vр дvнг тэд анагаахын “Bipolar Disorders” сэтгvvлд нийтэлсэн байна. АНУ-ын Пенсильвани мужийн Питтсбург хотын их сургуулийн эрдэмтдийн явуулсан уг судалгаанд хурц гэрэл өвлийн улирлын сэтгэл хямралаас гадна, сэтгэл зvйн өвчинд хэрхэн vр дvнтэй нөлөөлдгийг өгvvлсэн байна. Эрдэмтэд судалгаагаа эмнэлэг дээр явуулсан бөгөөд хоёр долоо хоногийн турш гэрлэн эмчилгээг туршжээ. Тэгэхэд гэрлэн эмчилгээг өдрийн цагаар хийхэд илvv vр дvнтэйг тогтоосон байна.

Follow

Get every new post delivered to your Inbox.